Оюутны 70 мянга олгогдож эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Оюутны 70 мянга олгогдож эхлэв

2015-2016 оны хичээлийн жилийн есдүгээр сараас арванхоёрдугаар сарын оюутны 70.200 төгрөг дансанд нь орж эхэлжээ. Үндэсний тэтгэлгийн болзол хангасан оюутнууд “цалингаа” ийн авч эхэлсэн байна. Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 3.0-аас доошгүй, магистрын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.5-аас доошгүй бол тэтгэлэг авах эрх үүсч байгаа юм.

Сангийн яамнаас арилжааны банкууд руу өнгөрч буй долоо хоногийн эхээр санхүүжилт хийжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж