Э.Ганболорын ажил өнгөтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Э.Ганболорын ажил өнгөтэй байна

Мэдээллийн салбарт хөл тавиад удаагүй байгаа “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор тунчиг адтай ажилсаг нэгэн аж. Өнгөрсөн жилийн долдугаар сард VTVHD телевизийг удирдахаар болж ажлаа эхлүүлснээс уран бүтээлчидтэйгээ хамтран 20 сая төгрөгийн шагналтай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг санаачлан үзэгчдэд хүргэж, цахим ертөнцөөр аялах болон телевизийн урд тухлан суух дуртай бүхий л насны үзэгчдийг нэгэн цагт цуглуулж чадсан бол удахгүй хавар цагийн нээлт болгон нэгэн шинэ бүтээлийг хүргэхээр бэлтгэж хангаж буй юм байна.

VTVHD телевизийн уран бүтээлчдийн барьж буй хамгийн том бэлэг бол All or Nothing шоу нэвтрүүлэг. Америкийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран дуулж, клипээ хийлгэн, нэрт продюсер DCAT тэй ажиллах азтай авьяастныг тодруулах энэхүү шоу нь Монгол мөрөөдлийг дэлхийд хүргэх зорилтот төсөл юм. Шоуны хамгийн гол онцлог нь Монголын хөгжмийн өнгө аясыг тодорхойлогч продюсерүүд хамтдаа энэхүү хүнийг бэлдэж тодруулах юм байна.

Мөн тэрээр өөрийн бэлтгэн хүргэх “Backstage” ток шоуныхаа зочноор олны танил болон энгийн монголчуудыг гэр бүлийн хамт урьж  хувь хүний болон гэр бүлийн үнэт зүйл, үнэ цэнэ, үзэл бодол, хандлага, эрхэм бүхнийг хүргэхээр шийджээ.

Үзэгчдийн амралтанд зориулан бэлтгэн хүргэх, энтертайнмент шоу “Mr.If” нэвтрүүлэг “Mr.Set” болон өргөжиж байгаа нь таны алжаалыг тайлах зөв сонголт байх нь гарцаагүй.

Залуу гэр бүлийн өмнө тулгардаг олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай реалити хэлбэрээр үзүүлэх ”Хөрш айл” нэвтрүүлэг нь салбар бүрийн зочдыг урин оролцуулж үзэгчдийн сонирхолд нийцсэн ярилцлагыг хүргэхээр болжээ.

Г.ОЮУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж