Арслан амьтны хүрээлэнгээс оргов

2016 оны 3 сарын 19

Найробигийн амьтны хүрээлэнгээс нэгэн арслан зугатаж, замдаа хүн рүү дайрч, ноцсон нь Кенийн нийслэлд зэрлэг амьтан хүн рүү дайрсан бас нэг тохиолдол болжээ.

 

Арслангийн дайралттай тулсан хүн одоо эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Хэрэг гарснаас хойш удалгүй амьтны хүрээлэнгийнхэн арсланг барьж торонд нь хийсэн тухай цахим хуудсандаа мэдээлжээ.

 

 

Арслан Найроби хотын хамгийн хөл үймээнтэй гудамжаар явж байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан гэнэ. Гэтэл арслан хүн рүү гэнэт дайрахад хүмүүс хашгиралдаж, автомашины сигнал дуугарч эхэлсэн байна.

 

Кенийн нийслэлд арслан амьтны хүрээлэнгээс оргосон дөрөв дэх тохиолдол энэ гэнэ.

 

Өнгөрсөн сард арслангийн сүрэг шөнийн цагаар Найробигийн оршин суугчдын хороололд явж байсан тохиолдол гарсан байна. Гэвч зэрлэг араатнууд удалгүй торондоо буцаж очжээ.

 

Найробигийн амьтны хүрээлэнд ирвэс, одос үхэр, анааш болон бусад төрлийн зэрлэг амьтад байдаг бөгөөд амьтны хүрээлэнг тойроод цахилгаантай утсаар хашааг хэрсэн байдаг гэнэ. Харин арслан хэрхэн торноос гарсныг хүрээлэнгийн ажилтнууд мэдэхгүй байгаа гэнэ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна