Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс болгоомжилно уу

2016 оны 3 сарын 20

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс болгоомжилно уу.

2016 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:  

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүсийн  нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2016 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 25-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

 21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд төв, говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна