НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно

2016 оны 3 сарын 20

НӨАТ-ын урамшууллын сугалааны долоо дахь тохирол өнөөдөр  МҮОНТ-ээр 19:30 цагт шууд явагдана. Энэ удаагийн  тохирлоор гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх НӨАТ-ын баримтыг хамруулах юм. Хэрвээ таны баримтын найман орон тохирвол 100 сая төгрөг хожих бөгөөд супер азтан энэ долоо хоногт 400 сая төгрөг хожих эрхтэй гэдгийг www.ebarimt.mn сайт онцолсон байна. Өнөөдрийн байдлаар тус сайтад хэвлэгдсэн нийт есөн сая 237 мянга 324 баримт бүртгэгджээ. Харин баримт хэвлэх цэг 33 мянга 446 болж өмнөх саруудаас нэмэгдсэн байна. Хоёр долоо хоногийн өмнөх буюу гуравдугаар сарын 6-ны өдрийн тохирлоор нийт  11 баримтад дөрвөн сая төгрөг таарсан. Харин түүний өмнөх долоо хоногт хоёр азтан тус бүр 20 сая төгрөг хожсон билээ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна