Стамбулд террор зохион байгуулагчийг баривчилжээ

2016 оны 3 сарын 20

Фото: Osman Orsal / Reuters

 

Туркийн NTV телевиз цагдаагийн газар дахь өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу Стамбулд бямба гаригт хийгдсэн террорт хамаатай гэх этгээдийг баривчилсан гэж мэдээлэв.

 

Энэ аллагыг Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эро буруутгалаа. Тэрээр Анкаратай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ террорыг Курдын талын Ард түмний ардчилал намынхан буруутгасан юм.

 

Гуравдугаар сарын 19-нд Стамбул хотын жуулчид ихээхэн орж гардаг Истикляль гудамжинд амиа золиослогч дэлбэрэлт үйлджээ. Алан хядагчийн энэ довтолгооны улмаас амиа золиослогч ороод нийт таван хүн амиа алдаж, 36 хүн шархадсан юм. Энэ довтолгооны үеэр амь үрэгдсэн Израилийн хоёр иргэн АНУ-ын давхар харьяалалтай байжээ. Гадаад өөр 12 жуулчин  шархадсан.

ВИДЕО

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна