Гадаадыг зорих иргэдийн урсгал нэмэгдсээр байна

2016 оны 3 сарын 20

Монгол Улсын 125 мянган иргэн гадны оронд ажиллаж, амьдардаг. Үүнээс 25 мянган иргэн нь БНСУ-д байна. Өмнө нь 2012 онд нийт 2500 Монгол иргэн хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорьж ажиллахаар явж байжээ. БНСУ-ыг зорьсон иргэдийн ихэнх нь Аж үйлдвэрийн салбарт ажилладаг байна. Гэвч ажиллах орчин хүнд учир тухайн хүн бэртэж гэмтэх цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай аж. Үүнээс гадна Монгол дахь гэр бүл нь орхигдож, өвөө, эмээтэйгээ хоцорсон хүүхдийн хүн болох харилцаа нь доголдож, эцэг эхийн хүүхдэдээ өгөх хүмүүжил орхигддог байна.  Нөгөө талд гэр бүлийн хэн нэг нь гадны орныг зорьсон нь хэдэн жилийн дараа тухайн эхнэр, нөхөр хоёрын салах шалтгаан болдог гэдгийг судлаачид тогтоожээ. Иймээс Монгол Улс иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсаар байна. Ингэж үл чадваас жил ирэх бүр монголчууд гадаадыг чиглэх урсгал олон төрлөөр нэмэгдсээр байх юм.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна