УИХ-д дүн тавих цуглаан болно

2016 оны 3 сарын 20

Энэ оны эхэнд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ ТББ, ‘’Ноён уулаа аваръя’’ иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, ’’Эвлэн мандах хүч’’ буюу ЭМХ-ийг байгуулжээ. Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тотнолын талбайд ирэх мягмар гаригт буюу гуравдугаар сарын 22-ны 12 цагаас зохион байгуулахаарэ зохих зөвшөөрлийг авч бэлтгэл ажлаа хангаад байна. Цуглаанд УИХ-ын даргыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулж, иргэд сонгогчдын саналыг сонсох юм. Цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллаааны талаар сонгогчдын саналыг сонсох юм. Мөн цуглаааны үеэр УИХ-ын үйл ажиллагааны талаар сонгогчдын саналыг хурааж дүнг олон нийтэд танилцуулах юм.

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна