О.Үйтүмэн, Э.Нарангэрэл нар барилдана

2016 оны 3 сарын 20

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн, эмэгтэй 48 кг-ын жинд Э.Нарангэрэл нар олимпийн эрхийн төлөө барилдана.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, өчигдөр 58 кг-ын жинд П.Орхон нар алт, мөнгөн медаль хүртэж, РИО-г зорих эрхийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр дахин хоёр бөх олимпийн эрхийн төлөө дэвжээнд гарна.

П.Орхон

Э.Сумъяа

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг баасан гаригаас эхлүүлсэн. Бямба гаригийн байдлаар Э.Сумъяа, П.Орхон нар эх орондоо долоо, найм дахь эрхийг авчирлаа.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна