Орон даяар гамшгийн дуут дохио дуугарна

2016 оны 3 сарын 20

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Тэгвэл энэ жилийн дуут дохиог ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 24-нд дуугаргах юм байна.  Дуут дохио 16:00 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг  үзүүлдгээрээ онцлог.

Д.ЭРДЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна