Зарим нутгаар нойтон цас орно

2016 оны 3 сарын 21

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно.

2016 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

 Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна . Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүсийн  нутгаар 9-14 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 26-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд төв болон говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22,23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна