Супер азтан 400 саяыг хожив

2016 оны 3 сарын 21

НӨАТ-ын урамшууллын  ebarimt сугалааны долоо  дахь удаагийн тохирол өчигдөр /2016.03.20/ болж,  супер азтан тодорсон байна. Супер азтаны шагнал 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөг ажээ. НӨАТ-ын сугалааны 260 241 90 дугаартай азтан 400 сая төгрөг хожжээ. Энэ удаагийн тохирлоор нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх НӨАТ-ын баримтыг хамруулсан юм.

Мөн таны баримтын найман орон тохирвол 100 сая төгрөг хожих бөгөөд өмнө нь супер азтан тодроогүй байгаа учир энэ долоо хоногийн супер азтан 400 сая төгрөг хожих эрхтэй болжээ. Өчигдрийн сугалаагаар 20 сая төгрөг хожсон нэг азтан шалгарсан бол 4 сая төгрөг хожсон 21 баримт, 500 мянган төгрөгт 226 ширхэг баримт тохирсон гэсэн пүг гарчээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна