Гадаад хаягийг халъя

2016 оны 3 сарын 21

...Мээсэж уншиж, бичихийн тулд латин үсэг тогтоосон хүмүүс  үсчин орох гээд “Hair salon”-ыг Хайр салон гэж уншчихаад хажуугаар нь өнгөрөөд байгаа юм даа. Харин гадаад үсэг гадарладаггүй өтгөс нялхас төөрч будилуулдаг ганган хаягаас төвөгшөөж, гадуур явахаасаа халширдаг гэнэ ээ. Гадаад хүмүүс харин “Бидний эрхийг хамгаалж гудамж талбайгаа манай хэлээр бичдэг ямар сайхан орон бэ?!” гэж магтаж шагширдаг гэсэн шүү.

Гадаадад яваа юм шиг санагдуулдаг гадаад хаягаа халж, монгол үг, кирил үсгээрээ бичиж хэвшвэл ямар вэ? Бас болоогүй, дэлхийд ганц босоо монгол бичгээрээ буулгавал Монгол гэж ялгах мундаг гоёл болох биш үү? Харин гадаад үгээр гангарагчид хаа нэгтээ нь кирил үсгийнх нь гуравны хоёроос хэтрүүлэлгүй латинаараа бичиж болох л юм.

Монгол хаяг мандтугай!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Монгол хаяг мандтугай!” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна