Зурхайн шинэ он гарлаа

2016 оны 3 сарын 21

Гуравдугаар сарын 20-ны өдөр бол эрт дээр үеэс тэмдэглэгдэж эхэлсэн зурхайн  чухал үйл явдлын эхлэл юм. Өчигдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нар Хонийн гэрт  байрлаж эхэлснээр зурхайн шинэ он ирж байна. Тийм учраас л  энэ өдрийг сансрын биетийн шинжлэх ухааны Зурхайн өдөр хэмээн үздэг.

Хонийн гэр нь  залуугийн эрч хүчийг илэрхийлсэн зурхайн  анхны тэмдэг юм. Хонин гэр  “хаан ширээнд” шилжсэнээр бид  өсч өөдлөхөд саадтай бүхнээ  бэлгэдлийн  агуулгаар нь авч хаяж салах боломжтой. Энэ өдрөөс биднийг  шинэ боломж, шинэ амжилтууд хүлээж байна.  Гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 19 хүртэл үргэлжлэх зурхайн тэмдгийн эхний сар болох Хонийн гэр нь хаврын өдөр шөнийн тэнцлээр эхэлж галын шинжийг  улам нөлөөтэй болгоно.  Энэ чухал өдөр  мэргэ төлөг, хувь хүний зурхайд ч чухал нөлөөтэй гэж үздэг.

Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 20-ноос  эхлэн  Зурхайн шинэ он,  дайнч Улаан нүдэн гаригийн ивээлд байх юм. Нар, Буд гариг хоёр  бодлогоширсон загасны гэрээс халуухан хонийн гэрт шилжин, энэ  сарын 26 хүртэл замаа  засах юм. Энэ үеэр нумын гэрт байгаа Улаан нүдэн гаригт нар ивээлтэй байх гэнэ. Цолмон гариг далайн ван хоёрын хувьд сайхан зохицолцоо гарч ирэх тул  элдэв эхлэлд таатай.  Харин тэргэл сар, сар хиртэлтийн давхцал нь Бархасвадь, Санчир гаригсийн сөргөлдөөнийг идэвжүүлэх учир элдэв хэрүүл маргаанаас болгоомжилж явбал зохистой.

Дөрөвдүгээр сарын 19 хүртэлх  хугацаа  Хонийнхонд  ашиг тустай. Гэвч санаачлага нь хэтрэх талдаа байгааг анхаараарай.  Жинлүүрийнхэн харин  санамсаргүй хэлхээ холбооноос салах хэрэгтэй гэнэ.  Гэхдээ л аливаа асуудлыг шийдэхийн тулд  голдуу хүний эрхэнд байх  аж.  Үхрийнхэн амьдралынхаа туршлагыг эргэн харж магадгүй нь. Энэ сар тэдэнд ажлаа шинээр төлөвлөхөд таатай. Харин өөрийн санаачлагыг бусдад рекламдсаны хэрэггүй.  Хилэнцэтийнхэн  гэр орондоо нэмэлт ажилтай байх нь түр зуурын гэж ойлговол зохино. Ер нь хөдөлмөр бол  хамгийн сайн эмчилгээ юм.  Ямар нэгэн шийдвэр гаргах,  хандлагаа загвардахгүй байх нь Ихрийнхэний хувьд чухал. Гэнэтийн  санамсаргүй үйлдлээс болгоомжил. 

Зорилгоо дахин эргэн харахыг мэлхийн гэрийнхэнд зөвлөж байна.  Идэвх зүтгэлээр та  юуг ч даван туулахад бэлэн байна. Үе үе үйлдлээ үнэлэн цэгнэх шаардлага матрынханд гарч ирнэ. Ажил хэрэгт чинь зогсонги байдал үүсэхийг үгүйсгэхгүй.  Харин Арслангийнхан  аялал жуучлал  эсвэл томиллолтоор алсыг зорих хэрэг гэрч мэднэ. Та бусад хүмүүст  ч үлгэрлэх болно. Харин хайр сэтгэлээ орхигдуулж болохгүй.  Ажилдаа идэвхтэй байх нь  бумбынхан. Сонирхолтой танилууд, шинэ ажил хэрэг тулгарах магадлалтай.  Ямар нэгэн ажил хэргээ хөнгөвчлөх санаачлага  Охиныхонд  гарч ирнэ.  Таныг тойрон  хүрээлэгчдийн дундаас чухал санал санаачилга  гарна гэж бодоорой.  Мөнгө ба ажилдаа хөнгөн хандаж болохгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна