Монголын бизнесийн зөвлөл дэмжихээр боллоо

2016 оны 3 сарын 21

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын 250 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөл (Business Council of Mongolia (BCM)) нь “Coal & Metals Mongolia -2016” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг дэмжиж ажиллахаар болсонд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье!

Coal & Metals Mongolia -2016 чуулган 5-р сарын 6-7 өдрүүдэд Corporate Hotels & Convention төвд зохион байгуулагдах бөгөөд BCM-ийн гишүүн байгууллагууд тус чуулганд оролцох тохиолдол 10%-ийн үнийн хөнгөлөлт эдлэх болсныг мэдэгдэхэд таатай байна. Мөн чуулганд 4-р сарын 01-ээс өмнө оролцогчоор бүртгүүлэх буюу үзэсгэлэнгийн талбай авбал 40%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Coal & Metals Mongolia -2016 чуулганы мэдээллийг www.coalandmetals.mn сайтаас

Монголын Бизнесийн Зөвлөлийн мэдээллийг http://bcmongolia.org/ сайтаас тус тус үзнэ үү.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна