М.Бадарч түрүүлж, Б.Эрдэнэхүү үзүүрлэв

2016 оны 3 сарын 21

Казак түмний үндэсний Наурызын баярт зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр/03.20/ болов. Барилдаанд аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, О.Гантулга, аймгийн арслан М.Бадарч, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Тайван, Го.Отгонбаатар, Д.Анар тэргүүтэй 256 бөх уран мэх, авхаалж самбаа, хүчийг сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, ХХЕГ-н Хилчин СХ, Хангайн даваа компани, Малчин ТВ, Бөх билэгт дэвжээний бөх, аймгийн арслан М.Бадарч 8 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хангарьд СХ, Их богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ. Бадарч арслан Эрдэнэхүүг сугадаж мушгиад л хаячихна лээ.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-н Аврагч СХ, Бүрэн дуулга компани, Дорнод нутаг дэвжээний бөх, аймгийн арслан Д.Анар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ОБЕГ-н Аврагч СХ, Өлгийн хүчтэн дэвжээний бөх , аймгийн арслан Б.Серик нар шалгарсан юм. Эрдэнэхүү Серикийг барьц сонгоод давсан бол Бадарч Анарыг дагуулж мушгиад давлаа.  Дунд шөвөгт а.х.а О.Гантулга, Ө.Сүхбат, а.а Б.Тайван, Д.Амарсайхан нар үлджээ.

Ноднин жилийн Наурызын баярын барилдаанд а.х.а Б.Эрдэнхүү түрүүлж, а.х.а Н.Жаргалбаяр үзүүрлэн, а.а Б.Баатарцол, а.х Д.Пүрэвдорж нар их шөвөгт шалгарч байсан билээ.

С.Бадам

Гурвын даваа

1.    Д.Цэвэлсодном а.х.а–О.Баярхүү а.а

2.    Б.Эрдэнэхүү а.х.а–Г.Анхбаяр а.х

3.    Б.Мижидсүрэн а.х.а –Б.Баатархүү а.н.н

4.    Ө.Сүхбат а.х.а–Э.Доржсүрэн а.х

5.    О.Гантулга а.х.а–Д.Батсүх а.х

6.    М.Бадарч а.а–Б.Ганбаатар а.н.н

7.    Б.Тайван а.а–Б.Баатарсүрэн а.з

8.    Го.Отгонбаатар а.а–Ц.Нямдорж а.а

9.    Д.Анар а.а–Ж.Дагва-Очир а.з

10.Д.Амаржаргал а.а–Д.Цэрэнтогтох ц.н

11.Б.Серик а.а–З.Наранбаатар а.а

12.Ж.Мөнгөн а.а –Х.Энхчулуун а.х

13.Л.Шинэбаатар а.а –Э.Баасандорж а.а

14.Н.Баттүвшин а.а–О.Түмэн а.з

15.Т.Пүрэвсүрэн а.а –Т.Сүрэнжав а.а

16.С.Ерөөлт а.а –Ж.Ням-Эрдэнэ с.з

17.Ш.Дарханбат а.а–Т.Аззаяа а.н

18.П.Мөнхбат а.а–Б.Энхсайхан а.х

19.Н.Золбоо а.а –Д.Ариунмөрөн а.з

20.Н.Мустафа а.а –Т.Ядамсүрэн а.н.н

21.Н.Ганзориг а.а –Ш.Отгонтөгс а.х

22.Б.Бат-Эрдэнэ а.а –Ш.Мөнх-Од а.з

23.Х.Оргилболд а.а–Б.Бат-Орших а.а

24.Ц.Чимэддорж а.а –Г.Баяржавхлан а.а

25.М.Эркебулан а.а–Ц.Ганбат а.н.н

26.Н.Эрдэнчулуун а.а –Х.Алтансүх а.з

27.Ш.Пүрэвгарьд а.а –Д.Амарсайхан а.а

28.А.Давааням а.а–Э.Энх-Амгалан а.х

29.Ч.Хөхчирэнгэр а.а–Н.Хүрэлсүх а.х

30.Б.Даваа-очир а.а–У.Береке а.х

31.Н.Баярбаатар а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а

32.Х.Гантулга а.а –Ч.Эрдэнэсайхан а.з

Дөрвийн даваа

1.    Д.Цэвэлсодном а.х.а–Ж.Ням-Эрдэнэ с.з

2.    Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Баатархүү а.н.н

3.    Ө.Сүхбат а.х.а–Т.Ядамсүрэн а.н.н

4.    О.Гантулга а.х.а–Х.Энхчулуун а.х

5.    М.Бадарч а.а–Ш.Отгонтөгс а.х

6.    Б.Тайван а.а–Э.Баасандорж а.х

7.    Го.Отгонбаатар а.а–Д.Ариунмөрөн а.з

8.    Д.Анар а.а–Ч.Эрдэнэсайхан а.з

9.    Д.Амаржаргал а.а–Ш.Мөнх-Од а.з

10.Б.Серик а.а–Х.Алтансүх а.з

11.Н.Баттүвшин а.а–Б.Хаш-Эрдэнэ а.а

12.Ш.Дарханбат а.а –Б.Даваа-Очир а.а

13.П.Мөнхбат а.а–Т.Сүрэнжав а.а

14.Х.Оргилболд а.а –Д.Амарсайхан а.а

15.Ц.Чимэддорж а.а –Ч.Хөхчирэнгэр а.а

16.М.Эркебулан а.а –А.Давааням а.а

Тавын даваа

1.    Б.Эрдэнэхүү а.х.а–Ж.Ням-Эрдэнэ с.з

2.    Ө.Сүхбат а.х.а–Го.Отгонбаатар а.а

3.    О.Гантулга а.х.а–П.Мөнхбат а.а

4.    М.Бадарч а.а–Н.Баттүвшин а.а

5.    Б.Тайван а.а–Д.Амаржаргал а.а

6.    Д.Анар а.а–Б.Даваа-Очир а.а

7.    Б.Серик а.а–А.Давааням а.а

8.    Ч.Хөхчирэнгэр а.а –Д.Амарсайхан а.а

Зургаагийн даваа

1.    Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Тайван а.а

2.    Ө.Сүхбат а.х.а –Б.Серик а.а

3.    О.Гантулга а.х.а –Д.Анар а.а

4.    М.Бадарч а.а–Д.Амарсайхан а.а

Долоогийн даваа

1.    Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Серик а.а

2.    М.Бадарч а.а–Д.Анар а.а

Наймын даваа

1.    Б.Эрдэнэхүү а.а –М.Бадарч а.а

/үзүүрлэсэн/           /түрүүлсэн/

Дүйзийг улсын ахлах гарын даа Ё.Амарбаясгалан.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна