Назарбаев намын ялалтаа ард түмнийх гэв

2016 оны 3 сарын 21

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Нур Отан”  намынхаа сонгуулийн штабаар орж,  намынхандаа баяр хүргэлээ. “Сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын олонх нь “Нур Отан” намыг сонголоо. Энэ бол  ард түмний ялалт” гэж Назарбаев мэдэгдсэн байна.  Түүний хэлснээр Казахын ард түмэн  намын бодлого, тус оронд явуулж байгаа үйлдлийг дахин дэмжжээ.

 

Казахстаны парламентын сонгууль нь 2012 оны сонгуулийн дүн шиг гарч байна. Урьдчилсан дүнгээр “Нур Отан” нам 82 хувийн санал авчээ. Парламентад суудал авсан Ардчилсан нам “Ак жол”, Коммунист нам хоёр тус тус 7,2  хувийн санал авч байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна