Х.Баттулгын туслах Ш.Эрдэнэтуяаг суллажээ

2016 оны 3 сарын 21

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Мөн “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг мөн үүрийн 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Г.Түвшинжаргалыг хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд баасан гаригт болж, дахин 14 хоног хорих шийдвэр гаргасан. Харин Ш.Эрдэнэтуяаг баривчилсан өдөр буюу баасан гаригт саатуулж, шалгаад, тэр өдрийнхөө орой гэр рүү нь явуулжээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна