Хурдны зам дээр автобус осолджээ

2016 оны 3 сарын 21

Испанийн хамгийн том галын наадмаас буцаж явсан оюутнуудын автобус хурдны зам дээр осолдсоноос 13 зорчигч амиа алдаж, 34 нь гэмтэж бэртжээ.  Зорчигчдын дунд Испани болон өөр 20 гаруй орны оюутнууд байсан гэнэ.  57 зорчигч тээвэрлэж явсан автобус хурдны замын хашлага мөргөж, өнхөрснөөс хажуугаараа унасан талаар замын цагдаа нар мэдээлсэн байна.

 

Осол Валенси, Барселоны дундах зам дээр болжээ. Эхний мэдүүлэгт 14 хүн нас барсан тухай мэдээлсэн боловч Испанийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр 13 хүн нас барж, 28 хүн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бөгөөд хөнгөн бэртсэн хүмүүст анхны тусламж үзүүлсэн гэнэ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна