Нара шанаадсан уу, шанаадуулсан уу?

2016 оны 3 сарын 21

Дуучин Нара УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарласнаас хойш түүнийг элдвээр дайрч доромжлох, дайсагнах хүмүүс нэлээд нэмэгдсэн. Гэвч тэрээр өөрийн гаргасан шийдвэртээ хатуу зогсож, хэрэв улстөрч болох юм бол ганц бие ээжүүдийн эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдсэн. Түүнийг ийнхүү шийдвэр гаргаснаас хойш олон ч телевиз нэврүүлэгтээ оролцуулж байгаа төдийгүй магтаж сайшаахаас илүүтэй өнгөрсөн амьдралынх нь талаар асуух, гарцаагүй байдалд оруулах гэсэн оролдлого хийдэг болжээ.  

Саяхан “Би ээж болмоор байна” киногоо АНУ-д гаргахаар явж байхад нь Смарт 4К телевизийн "15н Раунд" шууд нэвтрүүлэгт оролцооч гэсэн хүсэлт фейсбүүкээр ирсэн гэнэ. Уг хүсэлтийг хүлээн авч,  өчигдөр орой буюу гуравдугаар сарын 20-ны 20.20 цагт тус нэвтрүүлэгт орохын өмнө “Шанаадах уу шанаадуулах уу” хэмээн хошигнож фейсбүүктээ бичсэн байдаг. Гэвч нэвтрүүлгийн хөтлөгч ёс зүйгүй үйлдэл гаргаж, түүнийг гарцаагүй байдалд оруулахын тулд яахаас ч буцахгүй байсан тул Нара нэвтрүүлгийг орхиж гарахаас өөр аргагүй байдалд орсон гэдгээ тайлбарлаад “Ардын охин МӨНХТӨРИЙН НАРАНТУЯА нэвтрүүлэгт оролцож, эзэнтэй, эзэнгүй асуултанд чинь хариуллаа, харин танай нэвтрүүлэг жинхэнэ худалч, хулгайч нартаа дуудлага хүргүүлж тэднийгээ оруулж ард түмний асуултыг асуугаарай. Тэгэхийг бас ард түмэн шаардана” хэмээн фейсбүүктээ бичжээ.

Т.НОМИН

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна