“Номин Моторс” ХХК ОБЕГ-т галын үндсэн албаны 28 авто машиныг гардуулан өглөө

2016 оны 3 сарын 21

“Номин Моторс” компани болон харилцагчид нээлттэй тендерт ялж машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “КИА” болон “ ДАЕВҮҮ” брэндийн галын авто машин 12 ширхэг, Австри Улсад тусгайлан захиалж угсруулсан Розенбаур брэндийн авто машин 16 ширхэг нийтдээ 28 ширхэг галын үндсэн албаны авто машиныг 2016 оны 03-р сарын 16-ны өдөр гардуулан өглөө.

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник, тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байгааг дурьдлаа. Хүлээлгэн өгч байгаа автомашинуудад Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн авто машинуудын уртасгагч, салаалагч зэрэг туслах хэрэгслүүдийг угсарч ажиллах боломжтой байхаар тохируулан сайжруулснаар байнгын бэлэн байдалд ажиллах өргөн боломжтой болж байна.   

Эдгээр галын үндсэн албаны болон аврах ажиллагааны автомашинууд нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна