Хар хайрцагнаас ослын шалтгаан тодорсонгүй

2016 оны 3 сарын 21

 

ОХУ-ын Донын Ростов хотод осолдсон FlyDubai компанийн  Боинг 737-800 онгоцны хоёр хар хайрцгийг шинжээчид олжээ. Хар хайрцаг маш их эвдэрч, сүйдсэн учраас нисэгчийн кабины бичлэг, мэдээллийг олж унших аргагүй болсон талаар албаны хүмүүс мэдэгджээ.

 

“The FlyDubai” компанийн Boeing 737-800 онгоц Донын Ростов хотын онгоцны буудлын нисэх зурвас хүрэхээс өмнө осолдсон юм. Москва хотоос 950 км-ийн зайд осолдсон онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ салхитай, үзэгдэх орчин муу байсан нь осол гарах шалтгаан байсан байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа юм. Ослын шалтгаан нь цаг агаарын байдлыг дүгнэж чадаагүй нисэгчийн буруугаас болсон уу эсвэл техникийн саатал, цаг агаарын нөхцөл байдал байсан уу гэдгийг тогтоох мөрдлөг үргэлжилж байна.

 

Донын Ростов хотын нисэх онгоцны буудалд хүмүүс ослын хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Ослын шалтгааныг тогтоохоор осол болсон газарт ОХУ-ын Цагдаа, онцгой байдлын яамны ажилтнууд ажиллаж байна. Газардах үедээ онгоц дэлбэрч, онгоц хэдэн хэсэг хуваагдаж шидэгдсэнээс зорчигчдын тээш, авч явсан зүйлс газар сайгүй хөглөрсөн гэнэ.  Онгоцны хоёр хар хайрцгийг ням гаригт олсон бөгөөд шинжлүүлэхээр Москва руу аваачжээ.

 

Оросын шинжээчид хар хайрцаг маш их эвдэрч, сүйдсэн нь АНУ-д үйлдвэрлэсэн Boeing онгоц Францад угсарсан хөдөлгүүртэй байснаас болсон гэж тайлбарласан байна.

 

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна