Өмнөд Солонгос цахим донтолттой тэмцэж эхэллээ

2016 оны 3 сарын 21

Өмнөд Солонгос ухаалаг гар утасны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Үүнийгээ дагаад цахим донтолт хэмээх шинэ өвчлөл залуусын дунд газар аваад байгаа аж. Тиймээс тус улсын засгийн газар залуусыг гар утас, компьютерээс ангид амьдрах бололцоог хангаж өгсөн төвүүдийг байгуулж эхэлжээ.

Уг төвүүд нь нэг сарын турш гар утас, зөөврийн компьютер хэрэглүүлэхгүй зөвхөн энгийн орчинд ном уншиж, хамтдаа тоглоом тоглож, харилцах боломжийг бүрдүүлэн ажилладаг байна.

Энд ирсэн сурагч, залуус ирээдүйнхээ тухай бодож, ирээдүйд хэн байх тухайгаа идэвхитэй төлөвлөж эхэлдэг байна. Жишээ нь 16 настай Юн Жан Вон энэ төвд ирэхээсээ өмнө гар утсаараа оролдон өдөрт  12 цагийг өнгөрөөдөг байсан гэж ярьжээ. Тэрээр “Би унтахдаа ч утсаа л оролдмоор санагддаг байсан. Гэхдээ одоо энд бид бүгд амьд харилцаатай, утасгүйгээр олон зүйлийг хийж байна. Үнэхээр сонирхолтой байна” гэжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна