“Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” чуулган болов

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” чуулган болов

Улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуулийн хамт олны санаачилгаар “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” ном уншигчдын анхдугаар чуулганыг зохион байгуулав. Үе тэнгийн найзуудтайгаа номын солилцоо хийх, уншсан номоо ярилцах, яагаад ном унших хэрэгцээ байдаг талаар үзэл бодлоо хуваалцах олон боломжоор хангагдсан сайхан арга хэмжээ болж байгааг хүүхдүүд онцолж байна. Мөн номыг шимтэн уншигч хүүхдүүд маань ном унших дуртай болсон дурсамжаа хуваалцан номын ид шидийн талаар илтгэл танилцуулж байсан юм. Хөгжлийн хамгийн оновчтой гарц бол ном унших гэдгийг чуулганд оролцогч хүүхдүүд онцолж байна. Ном уншигч хүүхэд залуусын анхдугаар чуулганд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр өүл хөгжлийн хэлтэс хамтран оролцсон юм.

Өмнөговьчууд хөгжлийн хөтөлбөртөө Дэлхийн боловсролтой Өмнөгловьчууд болохыг нэн тэргүүнд тусгаж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, сурах орчин, техник хэрэгслийг сайжруулсан  байдаг. Үүний үр дүнд суурь боловсролын хамтран сургалтыг 100 хувь ,сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 89,7 хувьд хүргэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж