Шилдэг ажилтныг бий болгох 4 алхам

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Шилдэг ажилтныг бий болгох 4 алхам

Mongolian human resources institute

Цалинжуулах гэдэг бол хамгийн эхний алхам бөгөөд энэ нь ажилтнуудынхаа хүчин чадалд хөрөнгө оруулж байгаа гэсэн үг юм. Шилдэг манлайлагч болно гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ хэрхэн шилдэг нь болох вэ гэдэгт суралцаж болдог юм.

Ингээд шилдэг ажилтныг бий болгох талаар дараах алхмуудыг хүргэж байна. Үүнд:

  1. Оновчтой зорилго тавь – зорилгоо оновчтой тодорхойлох нь хамгийн чухал бөгөөд энэ нь ажилтнуудынхаа үйл хэрэгийг эмх цэгцэнд оруулж, амжилт руу чиглүүлж өгдөг. Нэгэнт Америкийн нефтийн тэрбумтан Лафайет Хантаас “амжилтын болзол”-ын тухайд асуухад тэрээр “амжилтанд хүрэхийн тулд юу хүсэж байгаагаа тодорхойлох, дараа нь түүнд зарцуулах мөнгөө тооцох, мөн тэр зарцуулсан мөнгөө хэрхэн буцааж олох гэсэн хоёрхон болзол хангахад хангалттай”хэмээх хариулжээ.

  2. Зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө сайжруул – төлөвлөгөөгүйгээр зорилгодоо хүрнэ гэдэг бол зүгээр мөрөөдөл гэсэн үг. Тийм учраас ажилтнуудтайгаа хамтран шилдэг хөтөлбөр боловсруулж ажилтан бүрт тодорхой үүрэг даалгавар хариуцуулж өг.

  3. Тэдэнд дэмжлэг үзүүл – зорилгодоо хүрэхийн тулд хүчин чариайлт гаргаж буй ажилтнуудаа зорилгоо биелүүлэх боломжийг олго, тэднийг дэмжээд өг.

  4. Тэдний ажлын үр дүнг үнэл бас шүү – энэ нь жилийн хугацааны ажлын үр дүн бус харин цаг тухайн, долоо хоногийн гэх мэт ойрхон давтамжын тухай юм. Хүмүүсийг удирдана гэдэг үнэхээр хэцүү ажил боловч та хамгийн чухал чадваруудыг эзэмшиж чадах нь гайхамшиг.

Дээрх алхмуудыг хэрэгжүүлэхийг танд санал болгож байна. Тодорхой хугацааны дараа хүссэн үр дүндээ хүрэхийг үгүйсгэхгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж