Uniqlo Британи эмэгтэйчүүдийн хижабаар гоёно

2016 оны 3 сарын 21

 

Фото: Uniqlo

Японы бренд Uniqlo Их Британид мусульман эмэгтэйчүүдийн хувцсыг худалдаж эхэллээ гэж The Independent сонин мэдээлэв. Хижаб гэх хувцасны цуглуулгад урт даашинзууд, чөлөөтэй эсгүүрийн жийнс, толгойн алчуур зэрэг орж байна.

“Даруу байдлаа амьдралын хэм хэмжээ гэж үздэг эмэгтэйчүүдэд зориулан бид эдгээр хувцсыг бэлтгэлээ” гэж дизайнчид нь тайлбар хийлээ. Үүнээс өмнө Uniqlo компани европт ийм хувцас худалдаж байсангүй. Харин эдгээр загваруудын Сингапур, Индонези, Тайланд дахь нэрийн дэлгүүртээ худалддаг юм. Uniqlo брэнд нь Японы Fast Retailing Co., Ltd холдингийн салбар бөгөөд бас Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam, Theory маркиг өөртөө багтаадаг  гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна