“Ардын үг” зөвлөлдөх аяныг хамтран хэрэгжүүлэх хүсэлт хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Ардын үг” зөвлөлдөх аяныг хамтран хэрэгжүүлэх хүсэлт хүргүүллээ

“Монголын Медиа корпорациас санаачилсан “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг Дорноговь аймгаас хэрэгжүүлж эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид энэ өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа бөгөөд зөвлөлдөх аяныг зохион байгуулах талаар хамтран ажиллах хүсэлтийг тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрахад өнөөдөр албан ёсоор хүргүүллээ.

“Ардын үг” аяныг хэрэгжүүлэхдээ 21 аймгаас түүвэр байдлаар говь, хангай, баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудаас сонгож, санамсаргүй түүврээр сонгогдсон аймгуудад Зөвлөлдөх санал асуулгыг явуулах юм. Говийн бүсийн аймгуудаас Дорноговь аймаг сонгогдсон бөгөөд зөвлөлдөх аяны хүрээнд нутгийн иргэдийн үгийг сонсож, бодлого шийдвэр тусгах, санаа бодлыг хүргэх зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

Бид Ардын Үгийг сонсч, шийдвэртээ тусгадаг эсэхийг тодрууллаа. Дорноговь аймгийн засаг даргын орлогч Ж.Галбадрахтай уулзаж байна. Тэд ажлын тайлангаа тавьж Ардын Үгийг сонсохоо хэллээ

Posted by Ардын Үг on Sunday, March 20, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж