Хулгайн тээврээр зорчиж амиа алджээ

2016 оны 3 сарын 21

Мөрөн-Улаанбаатарын чиглэлд хулгайгаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус осолдож хоёр хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-15 нд шилжих шөнө зөвшөөрөлгүй 18 хүн тээвэрлэж явсан “Истана” маркийн автомашин осолдсон байна. Уг нь энэ чиглэлд Минтранс, Нөхөрлөл зам гэсэн хоёр компанийн 60 гаруй автобус өдөрт дөрвөн удаа үйлчилдэг хэдий ч зарим хүмүүс хулгайн тээвэр хийсээр байгаа аж. Иргэдийн хувьд ч гэсэн хямд үнэтэйг нь бодож хулгайн тээврээр үйлчлүүлэх явдал гардаг байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэдийг хот хооронд зорчихдоо хулгайн тээврийн хэрэгслээр буюу “Истана” маркийн автомашинаар зорчихгүй, зөвшөөрөгдсөн компаний автобусаар аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна