Х.Баттулга Хууль зүйн сайдаас тусламж хүсчээ

2016 оны 3 сарын 21

УИХ-ын гишүүн Х.Баттулга  Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ. Тэрбээр "Өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг дурдаж" энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсчээ. 

Энэ асуудлаар Хуульзүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт албан бичиг илгээсэн байна. Тус бичигтээ "Улс төрийн зорилготой, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүний эрхийг зөрчих эрх хэнд ч олгогдоогүйг анхааралдаа авч, тухайн хэрэг дээр биечлэн хяналт тавьж ажиллахыг хүсье" гэжээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна