УИХ-ын дэд даргаас Л.Цогийг чөлөөлнө

2016 оны 3 сарын 21

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр тус бүлэг найман гишүүнтэй үлдэж байгаа юм. Бүлгээсээ дур мэдэн гарсан Л.Цогтой хариуцлага тооцох тухай МАХН-ын генсек Ж.Сүхбаатар ярьжээ.

Тэгвэл “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар томилогдсон Л.Цогийг чөлөөлөх асуудлыг удахгүй бүлгээс нь тавихаар болсон гэс эн мэдээлэл байна. Түүний оронд “Шударга ёс” эвслээс О.Баасанхүүг томилж магадгүй гэсэн мэдээлэл ч цацагдах болжээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна