Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг хэлэлцжээ

2016 оны 3 сарын 21

“Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал” сонирхолтой хэлэлцүүлгийг өнөөдөр МЗХ-оос зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн БУХС-н Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Б.Долгор, ШУТИС-ийн БУХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бүжидмаа, ЛЭОС-ийн дэд тэргүүн Б.Батхишиг, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл нар оролцсон юм.

Хэлэлцүүлгээр нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, залуучууд юунд анхаарах, хэвлэл мэдээллээр ямар мэдээлэл түлхүү явуулах ёстой гэх мэтчилэн цаашдын зорилго чиглэлээ тодорхойлсон юм.  Улс үндэсний аюулгүй байдлыг хангахад нийгмийн сэтгэл зүй тулгуур болж өгдөг байна. Тиймээс нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрийн зүгээс ухаалаг бодлогоор оролцох шаардлага  бий болоод  байгааг энэ үеэр онцолсон юм. Мөн нийгмийн сэтгэлзүйн тогтворгүй байдалд улс төр, эдийн засгийн байдалтай холбоотой ядуурал, ажилгүйдэл, мөн нийгмийн эмх замбараагүй олон мэдээлэл нөлөөлж байгааг чухалчиллаа. Тодруулбал, Эмх замбараагүй хэтэрхий олон мэдээлэл, тэр дундаа сөрөг үг, үйлдэл иргэдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг байна. Улмаар дасан зохицох байдал руу шилжиж энэ нь гэмт хэргээр илэрхийлэгдэж байгааг сэтгэл зүйчид тодотгожээ.

А.АЯЛГУУ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна