Баасан гаригт зуны цагийн хуваарьт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Баасан гаригт зуны цагийн хуваарьт шилжинэ

Нэгэн үе мартагдсан өвөл зуны цагийн хуваарийг өнгөрсөн оноос дахин мөрдөж эхэлсэн. 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан байдаг. Тэрхүү тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.

Тиймээс энэ жилийн хувьд гуравдугаар сарын  26-ны шөнийн 02 цагт цагаа нэг цагаар урагшлуулах буюу 03 цаг болгоно гэсэн үг юм. Ингэснээр гуравдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улс даяараа зуны цагийн хуваарьт шилжинэ. Харин есдүгээр сард эргээд өвлийн цагийн хуваарьт шилжих юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж