Германаас гүн хөлдөөсөн үр иржээ

2016 оны 3 сарын 21

Монгол - Герман улсын Хүнс Хөдөө аж ахуйн яамдын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Хүнс хөдөө аж ахуйн яамдын сайд нар Герман улсад харилцан тохиролцож, бэлэглэлийн журмаар мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн 4 бухны 2000 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлэхээр өнгөрөгч онд гарын үсэг зурсан юм.  Энэ дагуу Герман улсын Bayern Genetik GMBH компаниас 2000 ширхэг гүн хөлдөөсөн үр  илгээснийг ХХАА-н сайд Р.Бурмаад өнөөдөр /2016.03.21/ Ханнс–Зайделийн сангийн  Монголын төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа өгчээ.

Энэхүү гүн хөлдөөсөн үрийг Малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч, орон нутгийн үржлийн техникч нарыг давтан сургалтаар сургаснаар хөдөөгийн малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд олгох юм. Өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрээр хээлтүүлэг хийснээр малын чанар сайжран, ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өмнө нь манай улс Германаас Хар тарлан үхрийн үүлдрийг импортлон оруулж ирж нутагшуулж байжээ.

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна