Г.Түвшинжаргалыг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Г.Түвшинжаргалыг суллахыг шаардав

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист шаардлага хүргүүлжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хорьсоныг эсэргүүцэж буй аж. Тус албан бичигт “Г.Түвшинжаргал нь 1.3 сартай хөхүүл хүүхэдтэй, түүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгасан шийдвэр гараад байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Хөхүүл хүүхдийг удаан хугацаагаар эхээс нь хүчээр салгах нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулахыг анхаарч, Г.Түвшинжаргалыг яаралтай суллахыг шаардаж байна” гэжээ. 

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж