“Нарны домог”-ийг тоглоно

2016 оны 3 сарын 21

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойн хүрээнд уран бүтээлийн цуврал тоглолтуудын нээлтийг “Нарны домог” ардын бүжгийн жүжгээр эхлэх гэж байна.Маргааш буюу энэ сарын 22-ны өдөр 19.00 цагаас тоглогдох энэхүү уран бүтээл нь Монголын анхны бүжгийн жүжиг юм. Мөн энэхүү жүжиг 28 дахь жилдээ ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Үүний зэрэгцээ энэхүү уран бүтээлийн хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 90 жилийн ой, дэглэн найруулсан Төрийн соёрхолт, урлагын Гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын их урлагт хөл тависаны 45 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн тоглогдож байгаа уран бүтээл юм.

Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулж байдаг билээ.

Ардын уран зохиолч,  Б.Лхагвасүрэнгийн цомнол,

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,  Д.Лувсаншаравын хөгжим,

Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү жүгжийн жүжгийн гол дүрүүдэд

Алангуа ээж-  Бүжигчин СТА.Т.Ариунжаргал,

                        Бүжигчин МУГЖ. Ш.Одонтуяа

Нар-  Бүжигчин СТА. Ж.Мандухай,

                        Бүжигчин СТА. Батчимэг

Манлай 5 баатар- Бүжигчин СТА. А.Батхүү

                               Бүжигчин Х.Хашхүү

                               Бүжигчин О.Тулга

                                Бүжигчин Э.Ганзориг

                       Бүжигчин Э.Уртнасан нар тоглож байгаа бөгөөд Монгол улсын ҮДБЭЧуулгын АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, ахмад уран бүтээлчид Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно.

 

Ерөнхий удирдаачаар СТА.Н.Буянбаатар,

Төгөлдөр хуурчаар СГЗ.Д.Нарангэрэл,

Дасгалжуулагч багшаар МУГЖ Ш.Одонтуяа, МУГЖ А.Даваахүү

Тайзны найруулагчаар: СТА.Д.Ганболд

Тоглолтын зохион байгуулагчаар СТА.А.Баярсайхан нар ажиллаж байна.

Алангуа эхийн домогт хөвгүүдийн

Алдар түүхийг магтан бүжмүү

­Веб хуудас: www.mongolian-ensemble.com,  Утас: 11323954 89066064 89070887 88023954

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна