Гол мөрний бохирдлын талаар мэдээлэл хийнэ

2016 оны 3 сарын 22

Өнөөдөр хаана юу болохыг товчхон хүргэе

9.00 цагт: "Дэлхийн усны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Цэнхэр алт” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

11.00 цагт: Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг МЗХ-нд болно.

11.00 цагт:  “Дэлхийн усны өдөр”-ийн Хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр болно.

12:00 цагт УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан Тусгаар тогтнолын талбай/ хуучнаар Ялалтын талбайд/ болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт  Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Дэлхийн усны өдөрт зориулан гол мөрөн бохирдож байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монголньюс мэдээллийн төвд

11.00 “Мөнхийн үсэг” ХХК-иас Азийн бүтээмжийн байгууллагын “Загвар байгууллага” болох төсөл хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
11.30 Таван хувийн зээл болон банкуудын лообийгоор батлуулсан хуулийн заалтыг ҮХЦ-д өгөх асуудлаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 Монголын урлагийн ажилтны холбооноос Төв аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VII уралдаан, Дархан уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Дархан их урлаг-2” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна