Компаниуд бодлого, журмаа танилцуулна

2016 оны 3 сарын 22

Манай улсын эдийн засаг хямралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.  

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier” 2016  форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд гурван сарын 25-нд  зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг “Эрдэнэс Монгол” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур”,” Шивээ овоо” зэрэг компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм байна.

Б.МӨНГӨН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна