Дэвжээний шүүгчдийг камержуулна

2016 оны 3 сарын 22

Латви улсын Рига хотод саяхан болж өндөрлөсөн Европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович ярилцлага өгөхдөө “Энэ Зуны олимпийн наадамд бөхчүүд улс бүрийнхээ төрийн далбааны өнгө бүхий шинэ өмсгөлтэй барилдана. Бид сүүлийн үед нилээд хэдэн тэмцээнд дэвжээний шүүгч нарыг дэвжээнд камер цээжинд нь зүүлгэн гаргаж туршилт хийж байна. Удахгүй дэвжээний шүүгч нарыг дэвжээнд байнга камертай гаргадаг болно. Үзэгчид зурагтаар барилдааны явцыг дэвжээний шүүгчийн нүдээр гэх үү харах боломжтой болно. Барилдааны үед маргаан гарсан үед дэвжээний шүүгчийн камерийн бичлэгийг бас үздэг болно. Тийм учраас 360 хэмийн харагдацтай камерийг дэвжээний шүүгчид хэрэглэдэг болно.” гэжээ.

 

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна