ФИФА-гаас хятадын “Ванда групп”-тэй ивээн тэтгэгчийн гэрээ байгуулжээ

2016 оны 3 сарын 22

Швейцар улсын Цюрих хотод болсон ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны хуралдааны дараа үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, соёл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг "Ванда групп" концернтэй ивээн тэтгэгчийн гэрээ байгуулах ёслол болжээ.

Уг ёслол дээр ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино үг хэлэхдээ “Ванда групп” бол ФИФА-тай ивээн тэтгэгчийн гэрээ байгуулсан БНХАУ-ын анхны компани болсонд талархлаа илэрхийлж байна. Хөлбөмбөгийн спортыг БНХАУ-д төдийгүй дэлхий даяар ялангуяа Азийн бүс нутагт урагшлуулан хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлсэд бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.” гэж хэлжээ.

Ж.Инфантино ивээн тэтгэгчийн гэрээний санхүүгийн асуудлыг хөндөөгүй ч хөлбөмбөгийн дараагийн 4 ДАШТ-нд “Ванда групп” ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэнэ гэж өгүүлжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна