"Classical Crossover"-г театрын өдөрт зориулжээ

2016 оны 3 сарын 22

Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Consonance-CROSSOVER" тоглолтыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тоглох гэж байна.

Дэлхийн театрын өдөрт зориулсан энэхүү тоглолтын талаарх мэдээллийг маргааш буюу энэ сарын 23-ны өдрийн 11.00 цагт өөрийн байрандаа хийхээр болжээ. 

"Classical Crossover" гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвих арга барилыг илэрхийлсэн нэр томъёо юм. Энэ нь харьцангуй сүүлд хөгжсөн урсгал учир урлаг судлаачид тухайн уран бүтээлчийг Classical Crossover чиглэлийн мөн, биш болохыг тодорхойлоход хүндрэлтэй гэдэг. Гэхдээ Classical Crossover чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан, шинэ цагийн үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвидагт оршдог байна.

Ийнхүү дэлхийн театрын өдөрт зориулан тоглогдох "Consonance-CROSSOVER" тоглолтын талаарх мэдээллийг маргааш 11.00 цагаас УДБЭТ-ын хурлын танхимд хийхээр болжээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна