Дэлхийн усаа хайрлах өдөр

2016 оны 3 сарын 22

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэх саналыг анх 1992 онд Бразилийн Рио-де Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр хэлэлцэж улмаар 1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууддаа эл өдрийг тэмдэглэх уриаг гаргажээ.

Уг тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг өргөн олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад оршдог. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг 11 жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдрийг тохиолдуулан “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд зохион байгуулж байна.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна