Л.Гансүхийн хэргийг УДШ маргааш хэлэлцэнэ

2016 оны 3 сарын 22

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс ял шийтгэл амсаад байгаа Л.Гансүх нарын өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг хоёр удаа хойшлуулж, маргааш буюу энэ сарын 23-нд хэлэлцэхээр тов гаргасан. Шүүх хурал маргааш Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болох гэнэ.  Л.Гансүхэд 3.6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна