Чагт гарцаар ОХУ болон Казахстан руу 185₮-өөр яриарай

2016 оны 3 сарын 22

Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ ОХУ болон Казахстан улс руу хямд тарифаар ярихыг санал болгож байна. Та ердөө гар утасныхаа чагт /#/ товчийг ашиглаад л ОХУ болон Казакстан улс руу 1 минут нь 185₮-өөр яриарай.

Хэрэв та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол таны хэрэглээ дансан дахь нэгжээс хасагдана. Харин дараа төлбөрт хэрэглэгч бол тухай сарын төлбөр дээр нэмж тооцогдоно.

 Чагт гарцаар олон улсын яриа хийснээр:

  • Казахстан болон ОХУ руу илүү хямд ярина

  • Бусад сүлжээний давхар тариф нэмж тооцогдохгүй

  • Хамгийн хурдан, хамгийн шуурхай

  • Хүссэн үедээ хэзээ ч хаанаас ч холбогдох боломжтой

  • Хэрэглээний хязгаарлалтгүй

Ашиглах заавар:

Та ОХУ болон Казакстан улс руу ярих бол “#”+”Улсын дугаар (+хотын дугаар) ”+”Утасны дугаар” оруулаад залгах товчлуурыг даран шууд дуудлага хийх боломжтой. Жишээ нь: Оросын 92хххххх гэсэн дугаарт залгах бол #792xxxxxxxx гэж оруулаад шууд залгана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222 болон бусад операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас авна уу.

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна