450-500 тэрбум еврог уранд зарцуулна

2016 оны 3 сарын 22

Германы бизнес санхүүгийн мэдээлэл эрхлэн гаргадаг Handelsblatt сонин нэгэн ураны томоохон  төслийн талаарх баримт бичгийн хуулбрыг өнгөрсөн Мягмар гаригийг дугаартайй нийтэлжээ. Нийтлэлд дурдсанаар Европын Зөвлөл Европын хамгийн үр ашигтай ажилладаг томоохон компаниудыг цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулахыг уриалж, санаачилж буй талаар дурджээ.

Баримт бичигт өгүүлснээр 2050 оны байдлаар 28 улсын эрчим хүчний хэрэглээг хангахын тулд ойролцоогоор 450-500 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдах гэнэ. Энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалтын 45-50 орчим тэрбум евро нь одоо байгаа цөмийн станцуудыг дэмжихэд зориулагдах бол үлдсэн нь шинээр цөмийг станцууд байгуулахад хэрэглэгдэнэ гэжээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна