Сансарын зурхайд мөр гаргасан 35 жил

2016 оны 3 сарын 22

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж.

Монгол хүн сансарт анх нисэх болсон ард түмний баярт үйл явдалтай холбогдуулан тухай үеийн төр засгаас 81 төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх шийдвэр гаргасан байна. Тэрхүү түүхэн үйл явдлын төлөө Монгол улс сансрын уудамд өөрийн хүүгээ илгээхийн тулд бүтэн таван жилийн нөр их хөдөлмөрийг зарцуулжээ. Тухайлбал Монгол орны үндэсний үйлдвэрүүд жинхэнэ монгол амт чанарыг илтгэсэн  эх орны байгалын өгөөж хишгийн дээдүүдээр бүрдмэл төрөл бүрийн амтат жимс жимсгэний чихэр, рашаан усны дээж болсон архи сархад, таван хошуу малын ашиг шим сүү сүүн бүтээгдэхүүн, ноолууран  малгай, савхин цамц гэх зэрэг хамгийн сор болсон бүтээгдэхүүний онцгой дээжийг баярт үйл явдалд зориулан төр засгийн захиалгаар үйлдвэрлэжээ.  

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг АПУ үйлдвэр Монгол хүн сансарт ниссэн түүхэн баярт үйл явдалд зориулан онцгой цоо шинэ “Болор” сархадыг Монголын ард түмний хүсэл мөрөөдөл, бахархал, баяр хөөрт зориулан бүтээжээ. 

Болор брэнд нь 1981 онд улсын тусгай захиалгаар  үйлдвэрлэж байсан 81 төрлийн бүтээгдэхүүнээс өдгөө цор ганцаар оршин тогтнож үндэсний брэнд бүтээгдэхүүн болтлоо үнэлэгдэн хэрэглэгдсээр өнөөдөрт хүрч иржээ.  

Олон жилийн найрамдалд харилцаатай хөрш Монгол Улсынхаа нийт ард түмэнд энэхүү тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэе.

ЭХ СУРВАЛЖ: ASIARUSSIA.RU

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна