50,000mAh хүчин чадалтай “ногоон” батерей

2016 оны 3 сарын 22

Ухаалаг гар утас болон таблеттай хүн бүрийн хамгийн их хүсэн мөрөөддөг зүйл бол хүчин чадал өндөртэй зөөврийн батерей билээ. Тэгвэл 50,000mAh хүчин чадалтай, нарны эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй, аяллаар явж байхдаа ашиглаж болох супер батерейг бүтээжээ.

Цахилгаангүй газарт байсан ч нарны эрчим хүчийг ашиглан хэрэгцээт төхөөрөмжүүдээ цэнэглэнэ гэдэг үнэхээр гайхалтай давуу тал юм. Аялагчид аяллын цүнхнийхээ гадна талд зүүгээд л явахад гар утасны цэнэглэхээс гадна энгийн USB оролтоор холбож болдог бүхнийг холбон ажиллуулж болох гэнэ.

Үнэ нь 99 ам.доллар.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна