УИХ-ыг дүгнэнэ

2016 оны 3 сарын 22

Иргэний хөдөлгөөний 10 байгууллага нэгдэн “Эвлэн мандах хүч”-ийг байгуулжээ. Энэ хөдөлгөөний зүгээс яг одоо Тусгаар тогтнолын талбайд УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавих иргэдийн цуглааныг зохион байгуулж байна.

Талбайн голд санал авах хоёр хайрцгийг байрлуулжээ. Иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэх бол зүүн талын хайрцагт цагаан цаас хийнэ. Харин муу гэж дүгнэж буй бол баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Ийнхүү сонгуулийн өмнө УИХ хэрхэн ажилласан бэ гэдгийг иргэдээр дүгнүүлж, олонд танилцуулна хэмээн “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнийхөн хэллээ.  

“Эвлэн мандах хүч” хөдөлгөөнд “Гал үндэстэн холбоо”, “Шинэ аравт”, “Аравтын төлөө” сонин, “Босоо хөх Монгол”, “Бие даагч иргэдийн холбоо”, “Нүүдэлчин түмний холбоо”, “Монгол тэнгэр үнэн”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн”, “Монгол тулгатан”, “Ноён уулаа аваръя” зэрэг иргэний нийгмийнхэн нэгджээ. “Эвлэн мандах хүч”-ийн тэргүүнээр Ц.Мөнхбаярыг томилжээ.

“Эвлэн мандах хүч”-ийнхний мэдээлж буйгаар тэд энэ үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболдыг оролцуулахаар урилга явуулжээ. Харин УИХ-ын дарга 28-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж байгаа учраас ирээгүй хэмээн тайлбарлалаа.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна