Дөрвөн ихэр хурга төржээ

2016 оны 3 сарын 22

Сэтгүүлч:
Төв

Төв аймгийн Бүрэн суманд энэ сарын 15-16-нд шилжих шөнө төрсөн дөрвөн ихэр хурга эсэн мэнд бойжиж байна. Нутаг усандаа анх удаа дөрвөн ихэр хурга хүлээж авсан малчин Б.Эрдэнэболд Баянцогт багийн нутаг дэвсгэрт 340 гаруй толгой малтай хаваржиж байгаа юм. Эдгээрийн 180 орчим нь хонин сүрэг аж.

Тэрээр уугуул монгол хониноос  ихэр төл авсандаа ихэд бэлэгшээж байгаа бөгөөд цаашдаа мянгат малчин болох зорилт тавьжээ. Нийт малын хэмжээ болон бог малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг Бүрэн сум өнгөрсөн жил 140 орчим мянган мал тоолсны 78700 гаруй нь хонин сүрэг аж. Тус суманд  одоогийн байдлаар 2540 төл мэндэлсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна