УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энгэрээ цоолов

2016 оны 3 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр нэр бүхий хүмүүсийг шагналаа. Тухайлбал, гавьяат эдийн засагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар Д.Тогооч, гавьяат тамирчнаар Ж.Нарантунгалаг, Т.Батчимэг, Н.Гонгор, гавьяат багшаар Ц.Амгалан, Г.Мөнхтуяа, Д.Цэрэндорж, гавьяат барилгачнаар Ц.Баатар нарын тус тус шагналаа. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн шагналаар Т.Нандир, Н.Орхон, Соёлын гавьяат зүтгэлтнээр СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Доктор н.Пунсаа, Монгол улсын гавьяат нисгэгчээр Л.Лувсанчимэг нар шагнууллаа.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна