Гажетын гажиг

2016 оны 3 сарын 22

Гар утас бусад гажетийг хэрэглэж байх эрмэлзэлтэй хүмүүс нь тэвчээргүй, сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс байдаг гэж АНУ-ын Темплийн их сургуулийн  сэтгэл зүйчид Генри Вилмер, Жейсон Чейн нар тогтоожээ.


Эрдэмтэд өөрсдийн судалгаагаар зарим хүмүүс яагаад смартфон мэтийн гажетуудаас салдаггүйг тогтоох оролдлого  хийсэн аж.  Үүний тулд тэд 91 хүнээс асуулга авчээ.  Анкетийн асуултад  тэднээс  гар утас хэрэглэх онцлогийг тодруулсан байлаа. Нөгөө хэсэг асуулт нь тэдний сэтгэл зүйн онцлогыг тогтооход чиглэгджээ.

Асуугдагчид гар утас ашиглан өдөрт хэдэн удаа интернэтийн нийтийн сүлжээнд ордог, гар утсаа аль зэрэг хугацаанд шалган  үздэг зэргийг тусгайлан асуусан байлаа.  Мөн тэд сэтгэлээ аль зэрэг барьж чаддагийг тогтоохоор  тэд  том шагналыг удаан хүлээж байж авах уу эсвэл жижиг шагналыг нэн даруй авах уу  гэсэн асуудалд  хариулт авсан байв.  Тэд бас  үйл ажиллагааг нь  дэмжих  нэмэлт шагналд ямар ханддаг талаар өөрсдийн бодлоо хэлсэн юм.

Судалгааны дүгнэлтээр  өдрийн турш гар утаснаас салдаггүй хүмүүс  өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг барьж чаддаггүй нь тогтоогдлоо. Тэд бас тэвчээртэй байж чадахгүйг энэ судалгаа харуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна